Шүхэрлэн буух Шүхэрчид

Үндэсний аврах бригад, Монголын шүхрийн спортын нийгэмлэгээс зохион байгуулсан намрын дадлага буулт энэ сарын 11-13ны өдрүүдэд 337-р нисэхийн цэргийн ангид амжилттай болж өндөрлөлөө. Түүнчлэн Монголын шүхрийн спортын нийгэмлэгээс Монгол улсад Нисэх спорт төв клуб байгуулагдсаны 60 жилийн ойн нэрэмжит 2019 оны "Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион явууллаа.

Тэмцээнд 5 баг нийт 25 тамирчин оролцсоноос

Ганцаарчилсан төрөлд, хувийн дүнгээр:

   -  Тэргүүн байр, цомын эзэн: О.Батзолбоо /0.76 оноо/

   -  Дэд байр: Я.Сэргэлэн /0.94 оноо/

    -  Гутгаар байр: Б.Ганзориг /1.81 оноо/ нар тус тус байр эзэллээ.

Багийн төрөлд: 

    -  Тэргүүн байр: "Тэнгэрийн хөвгүүд" баг /нийт 47.65 оноо/

        Багийн гишүүд: Б.Ганзориг, Б.Баярсайхан, Д.Мэндбаяр, Г.Түмэнбаяр, Б.Ганбаатар

     -  Дэд байр: "Blue sky" баг /нийт 58.53 оноо/ 

        Багийн гишүүд: О.Батзолбоо, Х.Эрдэнэсүх, М.Бэтгүтэй, Б.Гансүх, Х.Эрдэнэбаатар

     -  Гутгаар байр: "Zero" баг /нийт 82.85 оноо/

        Багийн гишүүд: Б.Тэлмэн, Д.Батсүмбэр, С.Буянтүмэн, Б.Болд, З.Цэнд-Аюуш нар тус тус багаараа шалгарлаа.

                                                           "Тэнгэр нь цэлмэг, Буулт нь зөөлөн байг"