Аюулгүй байдал, анхаарах зүйлс
Аюулгүй ажиллагааны тоног хэрэгсэл
Нислэгт шаардагдах үндсэн хэрэгслүүд болох далавч, суудал, нөөц шүхэр, хамгаалалтын малгай зэргээ бүрэн бүтэн өмсөж зүүн, зөв эсэхийг нь шалгах шаардлагатай юм. GPS, Variometer, салхи хэмжигч зэргийг хэрэглэж байхыг зөвлөдөг.
Сэтгэл зүйн нөлөө
Та өөрийн шийдвэр, бодолд итгэдэг үү? Анхаарагтун! Параглайдинг, ханглайдинг бол зориг, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа шаардсан спорт юм. Гадаад хүчин зүйлс таны шийдвэрт нөлөөлж болно. Жишээлбэл:
Групп, хамт олны нөлөө: Бусдыг даган сэтгэл хөдлөлөөр нислэг хийхээс болгоомжлоорой. Нислэг хийхэд тохиромжтой цаг агаартай байна уу? Таны толгой дээрх үүл хэтэрхий харанхуй байна уу? Бусад нисэгчдээ ажиглаарай. Та өөрийхөө туршлага, мэдрэмж, нислэгийн ур чадвар, мэдлэг дээр тулгуурлан нисэх эсэх шийдвэрээ гаргана.
Айдас: Айдас мэдрэх нь байх зүйл. Youtube болон сайтуудаас хэтэрхий их ослын бичлэг үзэх нь нэг талаараа таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болзошгүй. Сургалтын болон шинэ мэдлэг авах бичлэгүүд маш олон бий.
Нислэгийн өмнө архи, мансууруулах зүйл хэрэглэж огт болохгүй.
Цаг агаар ба салхи:
Цаг агаарын байдлыг уншиж сурах нь хамгийн чухал юм. Хэзээ нисэх вэ? Хэзээ өндөр авах вэ? Хэзээ би нисэж болохгүй вэ? гэдгээ мэддэг байх хэрэгтэй юм. Хэрэв хөдөө орон нутагт сайн мэдэхгүй газар уулнаас нислэг хийх гэж байгаа бол эхлээд орон нутгийн иргэдээс тухайн уул, салхи, цаг агаарын талаар мэдээлэл авах нь илүүдэхгүй гэж зөвлөж байна.
Осол гэмтэл:
Осол гэмтэл тохиолдож болзошгүй юм. Гэхдээ бид ямагт урьдчилан сэргийлж, зайлсхийхийг хичээнэ.
Осол гэмтэл тохиолдвол шалтгааныг нь хайхдаа дараах 3 зүйлийг харгалзан тогтооно. Үүнд:
- Тоног хэрэгсэл
Нисэгчийн далавч нь шаарлага хангасан эсэх, тухайн нисэгч нь 20 нислэгийн дараа EN-B өндөр нисэх чадвартай нисэгч байсан уу. - Хүрээлэн буй орчин
Нисэхэд тохиромжтой цаг агаартай байсан уу? Тухайн салхийг тэсвэрлэх чадвартай далавчтай байсан эсэх. - Нисэгчийн туршлага, ур чадвар:
Тухайн нисэгч нь хүчтэй термикт нисэх хангалттай туршлагатай байсан уу? Хамгийн сүүлд хэзээ ниссэн бэ? Нисч байхдаа нэн түрүүнд мөрдөх ёстой дүрэм журмаа мэддэг үү?