card

FAI Sporting License, IPPI card

Монголын агаарын спортын холбоо /MASF/ болон Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэг нь Дэлхийн агаарын спортын холбоо /FAI/-ны гишүүн байгууллага юм.  Дэлхийн агаарын спортын холбоо нь гишүүддээ спортын лицензийг олгодог бөгөөд МХПН нь үүнийг гишүүддээ олгож байна.

FAI-ийн спортын лицензтэй болсноор /бүртгэлтэй гишүүн тамирчин/ олон улсын томоохон тэмцээнд оролцох эрхтэй болно. Гэхдээ FAI-ийн спортын лиценз нь дангаараа хүчин төгөлдөр бус юм. IPPI буюу олон улсын нисгэгчийн ур чадварын үнэмлэх болон Үндэсний нисгэгчийн үнэмлэхийн хамт хүчин төгөлдөр бөгөөд олон улсад хаана ч нисэх эрх үүсэхээрээ давуу талтай юм.

Нисгэгчийн үнэмлэх, IPPI card, FAI Sporting license-ийг тус нийгэмлэгээс гишүүддээ олгож байна.