card

Ямар далавч сонгох вэ?

Таны аюулгүй байдал таны далавчнаас хамаарна. Өөрийн туршлага, ур чадварын дагуу сонголтоо хийх нь чухал юм. Мэргэжилтнүүд туршилтын нислэг хийж үзсэнийхээ дараа худалдах авахыг зөвлөдөг.

Нэгдүгээрт, үйлдвэрлэгч нь тухайн далавчны чанарыг тодорхойлох нэн тэргүүний үзүүлэлт юм.

Далавч худалдан авахдаа шалгаж үзэх, анхаарах гол асуудлууд:  

Гэрчилгээжилт

Далавчны аюулгүй ажиллагааг үнэлэн тодорхойлох зорилгоор Европын норм, EN 926-1, 926-2 стандартуудыг боловсруулсан байна. Дараах 4 ангиллаар стандартчилагдсан байдаг. Хамгийн гол нь та өөрийн ур чадварын түвшин, нисгэгчийн хувиар тавих/хүрэх зорилгодоо нийцсэн далавч сонгон авах нь чухал..

Далавчны жин:

Далавч бүр нь жингийн хувьд хэд хэдэн хэмжээтэй байдаг. Өөрийн нислэгийн нийт жинг тодорхойлох нь чухал юм. Энэ нь өөрийн биеийн жин, хувцас, суудал, каск, радио зэрэг нислэгийн бүх зүйлсийг оролцуулан тодорхойлно.

Жишээ нь: та 75 кг жинтэй. Таньд тохирох жингийн далавч 75-95 кг байна. Бүрэн тоног хэрэгсэл нь ихэвчлэн 12-аас 20 кг хүртэл жинтэй байдаг тул танд тус жингийн далавч тохиромжтой.

Үйлдвэрлэгчид:

Маш олон үйлдвэрлэгч байдаг. Энд зарим брэндийн мэдээллийг л орууллаа. Хэрэв та үйлдвэрлэгч, эсвэл дилер бол, та өөрийн брэндийг нэмэхийг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Бүх брэндийн далавчны нэгдсэн мэдээллийн бааз http://para2000.org/wings/

Summary from BHPA summarizes well the correspondence between skills and wing rating: http://www.bhpa.co.uk/pdf/En926_summary.pdf