Бидний тухай

Эрхэм зорилго

МХПХ -ийн зорилго бол Монголын чөлөөт нислэгийн ирээдүйг баталгаажуулах явдал юм.

Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэг нь Монгол Улсад агаарын чөлөөт нислэгийн спортыг хөгжүүлэх, олон улсын тэмцээнд баг тамирчид, багш дасгалжуулагчид болон шүүгчдийг оролцуулах, бэлтгэх зорилгоор 2014 оноос тогтмол идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм.

Манай нийгэмлэгээс жил бүр Улаанбаатар параглайдинг фестиваль, Параглайдингийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн түүнчлэн Super battle зэрэг цуврал тэмцээнүүдийг сар бүр тогтмол зохион байгуулж, тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэх, чанар чансааг тогтоох, аюулгүй нислэгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг байнга хийж байна.

Манай нийгэмлэг нь Монголын агаарын спортын холбооны бүрэлдэхүүнд багтаж Дэлхийн агаарын спортын холбоо (FAI)-д гишүүнээр 2017 онд элссэний үр дүнд манай тамирчид FAI-ны санкцтай олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж бүрдэж, тодорхой амжилтууд гаргасаар байна. Зөвхөн 2018 онд гэхэд манай шигшээ баг Тайландад болсон Ази-Далайн орнуудын Параглайдингийн цэгэн буултын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн, Казахстан болон Албани, Турк улсуудад Цэгэн буултын дэлхийн цомын тэмцээн, Индонезид Азийн наадамд цэгэн буулт болон холын зайн нислэг гэсэн 2 төрлөөр тус тус амжилттай оролцоод байна.

2019 онд манай тамирчид 04-р сард Туркд дэлхийн цомын тэмцээн, 06-р сард Казакстанд Азийн аваргын тест эвент мөн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд тус тус амжилттай оролцоод ирлээ. Энэ оны 08-р сард Солонгосын Похан хотод Дэлхийн цомын тэмцээн, 09-р сард Серб улсд зохион байгуулагдах Параглайдингийн цэгэн буултын дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаас анх удаа манай шилдэг тамирчин А.Батдаваа оролцох гэж байна.

Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэг нь (MHPA) дараахь үүргийг гүйцэтгэнэ:

Дотоод дүрэм журам тогтоох: Монголын чөлөөт нислэгийн ирээдүйг баталгаажуулхын тулд нисэхийн аюулгүй ажиллагааны заавар боловсруулж гэрчилгээжих.

Таниулга: Агаарын чөлөөт нислэгийн ханглайдинг, параглайдингийн спортыг таниулах.

Аюулгүй нислэгийн соёлыг түгээх: Нислэгийн аюулгүйн зааварчилгаа, дүрэм журмын боловсруулалт хийх, сайжруулах, мэдээллээр хангах. Сургагч багш, шүүгч бэлтгэх замаар сурах хөгжих үйл ажиллагааг дэмжих болно. Аюулгүй нислэг, аюулгүй байдлын соёлыг байнга түгээнэ.

Гишүүд: МХПН нь гишүүддээ гишүүнчлэлийн үр шимийг хүртээх нь чухал ач холбогдолтой юм.

Нислэг хийх газрууд. МХПН нь нисэх газар, талбайг шинээр нээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ, одоо байгаа нислэгийн уул талбайг хамгаалан тохижуулах ажил хийнэ.

Харилцаа холбоо: Гадаад харилцаагаа өргөжүүлж бэхжүүлэх, томоохон тэмцээнд тамирчдаа оролцуулах, шүүгч дасгалжуулагчаа бэлтгэх үүднээс Дэлхийн агаарын спортын холбоо, бусад холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, бэхжүүлнэ. Манай байгууллага нь дотооддоо харилцаа холбооны ил тод байдлыг бий болгоно.

Бидний үнэт зүйлс

-

Хөгжил дэвшил

Хөгжлийг хөтөлж, нийгмийг манлайлан, ур чадвараа хөгжүүлэн суралцаж, өсөн дэвжих.

Багийн сэтгэлгээ

Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг хандлага, баг тамирчид хамт олонтойгоо нэг баг болж нэгдэн, хариуцлагаа ухамсарлан, үр дүнтэй хамтран ажиллах.

Ес зүй

Монгол Улсын хууль журам, ИНД, Нислэгийн аюулгүй ажиллагааны заавар, журмыг алхам тутамдаа хэрэгжүүлж, аливаад үнэнч шударга хандах.

Бидний баримтлал

  • Ур чадвар, олон ургальч санаа бодол бүхий нисэгч тамирчид, шүүгч дасгалжуулагчдаас бүрдсэн, харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын зүтгэл нь бидний цаашдын тогтвортой амжилтын үндэс юм.
     
  • Аюулгүй нислэгийн соёлыг түгээх. Бид Нислэгийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Иргэний нисэхийн дүрэм, тогтоомжийг ямагт чанд мөрдөж хэвшинэ.
     
  • Өөрийн болон бусдын ур чадварыг хөгжүүлэх нь нисэгч бүрийн эрхэм үүрэг байна.
     
  • Спортын бүхий л түвшинд багийн тоглолт, багуудын хамтын ажиллагаа байх ёстой.
     
  • Бид бие биенээ дэмжин, хамтдаа хөгжсөнөөр спортын амжилт гаргах бололцоогоо улам их нэмэгдүүлнэ.
  • Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж, хэлсэн үгэндээ эзэн  байж, үүрэг хариуцлагаас зайлсхийлгүй, итгэл найдвар хүлээж, спортоо хөгжүүлэхийн төлөө ажиллана.
  • Бид шинийг сэдэж, спортоо хөгжүүлэх боломжийг цаг ямагт эрэлхийлнэ. Бид шинэ санаа, бүтээлч хандлагыг дэмжинэ.
     
  • Бид байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэн, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлдэг, бууруулдаг, арилгадаг, байгаль орчны холбогдолтой хууль тогтоомжийг мөрддөг байна.

 

Удирдлага

Ц. Төгөлдөр

Тэргүүн

А. Александр

Зөвлөх

Ч. Туул

Удирдах зөвлөлийн гишүүн

А. Батдаваа

Удирдах зөвлөлийн гишүүн

Б. Долгормаа

Удирдах зөвлөлийн гишүүн

Т. Чулуунбат

Удирдах зөвлөлийн гишүүн

Д. Батцэнгэл

Удирдах зөвлөлийн гишүүн

Б. Энхтайван

Удирдах зөвлөлийн гишүүн

Бидний тухай