Хэрхэн гишүүн болох вэ?
Гишүүн болсноор дараах давуу тал, боломжийг эдлэнэ. Үүнд:
- Та Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэгийн нэг хэсэг юм.
- Зохиогдох арга хэмжээ, аялал, үйл явдлын талаар мэдээлэл авах.
- Спортын лиценз /FAI license/ олгоно. Ингэснээр олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцох боломжтой болно.
- Лекц семинар, сургалтанд хамрагдах боломж. (онолын хичээл, сургалтын дадлага аялал, нөөц шүхрийн эвхэлт, ашиглалтын сургалт гэх мэт).
- Адилхан хүсэл тэмүүлэлтэй, сонирхол нэгтэй гадаад, дотоодын хүмүүстэй найз нөхөд болох, хүрээгээ тэлэх боломж.
- Нислэгийн дотоод дүрэм журам, мэдээллээр хангах
Энэ жилийн гишүүний төлбөрийг 150000төгрөгөөр тогтоосон байна. (2020 оны 3-р сарын 31-ний байдлаар)