Хэрхэн параглайдингийн нисэгч болох вэ?

Та параглайдингийн спортыг сонирхож байна уу? Нисэгч болохыг хүсч байна уу? Тэгвэл эхлээд тандем параглайдингаар нисч үзэж болно. Энэ нь цаашид энэ спортоор хичээллэх үү,  надад тохирох спорт мөн үү гэсэн эргэлзээг тань тайлж болох юм. Туршлагатай нисэгч тантай хамт ниснэ. Та түүнээс хүссэн зүйлээ асууж тодруулаарай.

Анхан шатны сургалт :

Монголд одоогийн байдлаар МХПН-ийн сургагч багш нар болон Монгол Параглайдинг клуб анхан шатны сургалтыг явуулж байна.

Хичээллэж эхэлсний дараа та болон таны багш хоёрын хамтын ажиллагааны үр дүнд дараахь мэдлэг, дадлагыг хангалттай болсон гэж үзвэл та бие даан буулт хийхэд бэлэн болно. Үүнд:

  • Нислэгийн цаг уур
  • Нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм зааварчилгааг мэдэх
  • Далавч, хэрэгсэлүүдтэй бүрэн танилцах, эзэмших
  • Газрын бэлтгэл /далавч агаарт тогтоох/
  • Хөөрөх болон газардах техник
  • Халин нисэх, өндөрт гарах техник
  • Нөөц шүхэртэй харьцах гэх мэт.

Дараагийн түвшинд үргэлжлүүлэн суралцах:

Мэргэжлийн, бие даасан түвшинд хүрэхийн тулд цаашдын сургалт шаардлагатай.

Суралцах хамгийн аюулгүй бөгөөд хамгийн хурдан арга бол FAI-ийн сертификаттай параглайдингийн сургууль болон багшаас /instructor/ суралцах явдал юм. Олон улсад ParaPro 1-5-р түвшний анханаас эхлээд гүнзгий түвшний сургалт байдаг. Та нисч эхэлмэгцээ нисгэгч болно. Гэхдээ та сайн суралцах хэрэгтэй. Мэргэжлийн нисэгч болоход олон жил шаардагддаг.

Мэргэжлийн нисэгч болох сургалтын үе шат.

  • PаraPro 1-5-р түвшин
  1. Газрын бэлтгэл
  2. Нам өндрөөс буух бэлтгэл
  3. Өндрийн нислэг хийх
  4. Ахисан түвшний нислэг/Холын зайн нислэг
  • CIVL сургалт
  • Туслах багшийн сургалт
  • Багш. Мэргэжлийн, бие даасан, багшлах эрхтэй хүн юм. Нисэгчдэд IPPI лицензи олгох эрхтэй.