Ямар далавч сонгох вэ?

Таны аюулгүй байдал таны далавчнаас хамаарна. Өөрийн туршлага, ур чадварын дагуу сонголтоо хийх нь чухал юм. Мэргэжилтнүүд туршилтын нислэг хийж үзсэнийхээ дараа худалдах авахыг зөвлөдөг.

Нэгдүгээр, үйлдвэрлэгч нь тухайн далавчны чанарыг тодорхойлох нэн тэргүүний үзүүлэлт юм.

Далавч худалдан авахдаа шалгаж үзэх анхаарах гол асуудлууд:  

Гэрчилгээжилт

Далавчны аюулгүй ажиллагааны дүрмийг үнэлэн тодорхойлох зорилгоор Европын норм, EN 926-1, 926-2 стандартуудыг боловсруулсан байна. Дараах 4 ангилалаар стандартчилагдсан байдаг.  Та хамгийн найдвартай далавчийг сонгооорой.

Далавчны жин:

Далавч бүр нь жингийн хувьд хэд хэдэн хэмжээтэй байдаг. Өөрийн нислэгийн нийт жинг тодорхойлох нь чухал юм. Энэ нь өөрийн биеийн жин, хувцас, суудал, каск, радио зэрэг нислэгийн бүх зүйлсийг оролцуулан тодорхойлно.

Жишээ нь: та 75 кг жинтэй. Таньд тохирох жингийн далавч 75-95 кг байна. Бүрэн тоног хэрэгсэл нь ихэвчлэн 12-аас 20 кг хүртэл жинтэй байдаг тул танд тус жингийн далавч тохиромжтой.

Үйлдвэрлэгчид:

Нийт 20 гаруй параглайдерийн далавч үйлдвэрлэгч байдаг. Энд зарим брэндийн мэдээллийг л орууллаа. Хэрэв та үйлдвэрлэгч эсвэл дилер бол, та өөрийн брэндийг нэмэхийг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Бүх брэндийн далавчны нэгдсэн мэдээллийн бааз http://para2000.org/wings/

Summary from BHPA summarizes well the correspondence between skills and wing rating: http://www.bhpa.co.uk/pdf/En926_summary.pdf