Шинэ клуб мэндэлж, МХПН-ийн гишүүнээр элслээ

Параглайдингийн спортоор хичээллэдэг хэсэг залуус нэгдэн нийлж, Скайраннер (Skyrunner) нэртэй шинэ клуб үүсгэн байгуулжээ. Мөн тэд 2023 оны 1-р сарын 27-ны өдөр Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэгийн гишүүнээр элслээ.

Шинэ гишүүн Скайраннер клубтээ баяр хүргэхийн ялдамд МХПН-ийн дүрэм журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж, аюулгүй нислэгийн соёлыг алхам бүртээ түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ эв нэгдлийг эрхэмлэн, бусад гишүүн клубүүд, хувь хүмүүстэй хамтдаа спортынхоо хөгжил, ирээдүйн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэж байна. 

АМЖИЛТ ХҮСЬЕ, ЗАЛУУС АА!!!

GO SKYRUNNER!!!