Параглайдингийн спортын УАШТ

9-р сарын 22-ны өдөр Параглайдингийн цэг онож буух төрлөөр 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Богдхан уулын Арцатын аманд зохиогдох гэж байна. 
Нийт нисэгчид болон үзэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Нийт шагналын сан 6.500.000 төгрөг.
1-байр: шилжин явах цом, алтан медаль, BGD Adam EN-A далавч 
2-байр: мөнгөн медаль, 500.000 төгрөг 
3-байр: хүрэл медаль, 300.000 төгрөг

Азтай 3 үзэгчийг тодруулж Тандем нислэгийн эрхээр шагнана.