5th Annual Ulaanbaatar Paragliding Festival 2019

“Улаанбаатар Параглайдинг Фестиваль” нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулдаг агаарын чөлөөт нислэгийн параглайдер, болон агаарын спорт сонирхогчдын хамгийн том уулзалт цугларалт юм. Тус арга хэмжээг нисэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, туршлага солилцох, биенээсээ суралцах, нэгдэх зорилгоор  аюулгүй нислэг хийх уриан доор зохион байгуулж ирсэн.

Нислэгийн улирлын нээлт болгон жил бүрийн 6-р сард зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил 5 жилийн ой тохиож байна. Фестивалын хүрээнд Open Paragliding accuracy competition болох юм. 6-р сарыг агаарын чөлөөт нислэгийн спортуудыг сурталчлах сар болгон зарлаж байна.

Зорилго:

- Агаарын чөлөөт нислэгийн спортын төрлүүдийг суртачилан таниулах, хамтдаа хөгжих,

- Ахмад болон шинэ үеийн нисэгчдийн харилцаа холбоог сайжруулах, туршлага солилцох, хамтдаа суралцах, хөгжих. Олон улсын нисэгчдээс туршлага солилцох, гадаад харилцаагаа өргөжүүлэх.

Арга хэмжээний хүрээнд:

- Paragliding accuracy open competition Параглайдингийн цэгэн буултын нээлттэй тэмцээн

- Air show - Чөлөөт нислэгийн үзүүлэх тоглолтууд /Параглайдер, парамотор/

- Параглайдингийн спортын танилцуулах өдөрлөг

- Нислэг аялал. Монгол орны үзэсгэлэнт газруудаар нислэг хийн аялах зэрэг үйл явдлууд болно.