Энэ зуны анхны агаарын фестиваль Sky friends & Ulaanbaatar 5th paragliding festival 2019

         Sky friends & Ulaanbaatar 5th paragliding festival нь 2019 оны 06 сарын 8 нд жуулчдын гол зорин очдог үзвэр үйлчилгээний бүс болох байгалийн үзэсгэлэнт Цонжин болдогт Нислэг төвд болно. Тус фестиваль нь дотоодын иргэд төдийгүй жуулчдын аялал, амралт чөлөөт цагт зориулсан спорт арга хэмжээ юм.

“Улаанбаатар Параглайдинг Фестиваль” нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болон 6 дугаар сард зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 5 жилийн ой тохиож байна. Тус арга хэмжээг Нислэгийн улирлын нээлт болгон нисэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, туршлага солилцох, биенээсээ суралцах, нэгдэх зорилгоор  аюулгүй нислэг хийх уриан доор зохион байгуулж ирсэн.

            Харин энэ удаа бид 5 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан агаарын чөлөөт нислэгийн спортын холбоод, ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоод авиа компаниудтай хамтран “Тэнгэрийн найзууд” фестивалийг зохион байгуулах гэж байна.

            “Тэнгэрийн найзууд” фестиваль нь Монгол Улсад Агаарын чөлөөт нислэгийн спортууд болон ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллаагаа явуулж байгаа байгууллага, холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилахад гол зорилго оршино.

Фестивалийн үед зохион байгуулагдах арга хэмжээ, үйлчилгээ:

Улаанбаатар хотын 5 дахь удаагийн параглайдингийн фестиваль

Параглайдингийн цэгэн буултын шилжин явах цомын нээлттэй тэмцээн

Агаарын чөлөөт нислэгийн үзүүлэх тоглолт (онгоц, параглайдер, парамотор, парашют)

Параглайдинг, парашют спорттой танилцах өдөрлөг, өөрийн биеэр хийж үзэх

Параглайдинг тандем нислэг буюу зорчигчтой нислэгийн үйлчилгээ

UTV, ATV, 4 дугуйт моточиклоор аялах түрээсийн үйлчилгээ

Урлагийн тоглолт, шоу арга хэмжээ

 

Ерөнхий зохион байгуулагч: Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэг

Хамтран зохион байгуулагч:

Монголын шүхрийн спортын нийгэмлэг

Монголын агаарын спортын холбоо

Ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоо

Young Eagle general aviation

Нислэг төв

Дэмжигч байгууллага:

Исвара Монгол ХХК

Сэрүүн сэлбэ ХХК

Эко зоог ХХК