Super Battle 2 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Үндэсний рейтинг тогтооход түлхэц болох мөн тамирчдын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор сар бүр цуврал тэмцээн зохион байгуулахаар МХПН-ийн УЗ-өөс шийдвэрлэсний дагуу "Super battle 2" Параглайдингийн цэг онож буух тэмцээн 2019 оны 8-р сарын 4-ний өдөр 4 гараагаар амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 13 тамирчин оролцсоноос:

Тэргүүн байранд А.Батдаваа (772 оноо)

Дэд байранд С.Очхүү (799 оноо)

Гутгаар байранд Д.Батцэнгэл (1017 оноо) нар тус тус байр эзэллээ.

Цаашид сар бүр ийм тэмцээн зохион байгуулах нь нисэгч, тамирчдын үндэсний рэйтингийг улирал болон жилээр гаргах боломжтой болно.