МХПН-ээс Параглайдинг болон шүхэрчин тамирчдын дунд зохион байгуулсан "Тэнгэрийн найзууд" нөхөрсөг буудлагын тэмцээн 2019.08.12-ны өдөр Техник спортын төвд амжилттай болж өндөрлөлөө.

Буудлагын тэмцээн нь 50м галт гар буу, 10м хийн урт буу гэсэн 2 төрлөөр болж нийлбэр оноогоор дүнг гаргалаа. Тэмцээнд нийт 23 нисэгч, шүхэрчин залуус оролцсоноос:

Эрэгтэйчүүдийн ангилалд:

1-р байр: Г.Түмэнбаяр /69оноо/ Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч

2-р байр: Г.Буян-Өлзий /67 оноо/ Параглайдерын нисэгч, шүхэрчин

3-р байр: П.Доржнямбуу /66 оноо/ Шүхэрчин

Эмэгтэйчүүдийн ангилалд:

1-р байр: Ө.Өлзийхишиг /72 оноо/

2-р байр: Б.Даваахүү /63 оноо/ Шүхэрчин

3-р байр: Б.Долгормаа /61 оноо/ Параглайдерын нисэгч, шүхэрчин

нар тус тус байр эзэллээ. 

"Тэнгэрийн найзууд" дараагийн хөтөлбөр, цуврал арга хэмжээгээр уулзацгаая.